ӨАБНУ-д коронавирусний ШИНЭ ТӨРӨЛ бүртгэгджээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад коронавирусийн шинэ төрөл бүртгэгджээ. Уг төрөл нь хурдан тархдаг талаар ӨАБНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Звели Мхизе “Сүүлийн хоёр сард 501.V2 гэж тодорхойлогдсон COVID-19-ийн шинэ төрөл давамгайлж байгааг мэргэжилтнүүд тогтоосон” гэж мэдэгджээ.

Үүнээс гадна тус улсад сүүлийн үед коронавирусийн халдвар авч байгаа хүмүүсийн нас залуужжээ. Мөн ковидтой хавсарсан өвчлөлгүй болсон ч халдвар хүнд хэлбэрийн хэвээрээ байгаа гэнэ.

Эрдэмтдийн дүгнэж байгаагаар ӨАБНУ-д цар тахлын хоёр дахь давлагааны үеэр коронавирусийн дээрх шинэ төрөл давамгайлах аж. Вирус эхний давлагааныхаас илүү хурдан тархах бөгөөд энэ нь өмнөхөөсөө арай бага аюултай байх боломжтой талаар профессор Салим Абдул Карим ярьжээ. Гэхдээ одоогоор ямар нэгэн баталгаа хэлэхэд эрт байгаа гэнэ.

(Visited 44 times, 1 visits today)