ОХУ, АНУ сансрын гэрээгээ 2030 он хүртэл сунгалаа…

ОХУ-ын засгийн газар АНУ-тай сансрын хамтын ажиллагааны гэрээгээ 2030 оны арванхоёрдугаар сар хүртэл сунгах саналыг дэмжжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Алуурчин Путинд АНУ-ын улс төрд хошуу дүрснийх нь шанд хориг арга хэмжээ авах багадна” хэмээн ярьснаас хойш хоёр улсын харилцаа хүйтэн дайны дараа үеийнхтэй харьцуулахуйц сул түвшинд хүрээд байгаа билээ.

Гэхдээ дээрх гэрээний дагуу хоёр улс 2030 оны арванхоёрдугаар сар хүртэл сансар судлалд хамтран ажиллах, сансрын уудам болон тэнд буй байгууламжуудаа энхийн зорилгоор ашиглах аж.

Хэдийгээр АНУ-ын худалдааны департмент өнгөрсөн сард Оросын экспортуудад тавих хоригоо чангалж байгаагаа зарласан ч дээрх гэрээг сунгасны дараа сансар судлалтай холбоотой экспортуудыг хэсэгчлэн чөлөөлөхөөр болсон байна.

Эх сурвалж: REUTERS

(Visited 12 times, 1 visits today)