Жүжигчин Сон Хе-Гё руу хүчил цацна гэж сүрдүүлж байжээ…

Сүрдүүлсэн захидал авсан даруйдаа Сон Хе-Гёгийн ээж охиныхоо байр руу нүүж, хаягаа өөрчлөн, цагдаад бүхнийг мэдэгджээ. Цагдаа нар энэхүү хэрэгтэй холбогдуулан нэн даруй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тэрхүү захидлын эзэн нь Сон Хе-Гёгийн өмнөх менежер байсан аж. Жүжигчин бүсгүй, менежер хоёр хамтдаа гурван жилийн турш ажиллаж, үнэхээр дотно байсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Сон Хе-Гёгийн ээж энэ бүхнийг олж мэдээд, “Ийм зүйл байх боломжгүй. Би итгэхгүй байна” хэмээн үнэмшээгүй аж.

Жүжигчид, менежерүүд бие биетэйгээ үргэлж ойр, гэр бүлийн гишүүд шиг байдаг ажээ.

Сон Хе-Гёгийн ээж охиныхоо менежерийн эсрэг гомдол гаргалгүй, “Ийм зүйл хийх хүн биш” гэж мэдээлсэн байна. Одоог хүртэл нэр нь нууц хэвээр буй Сон Хе-Гёгийн өмнөх менежер нь жүжигчин бүсгүйн зар сурталчилгаанаас олсон мөнгөний талаар агентлагтаа мэдэгдэлгүй, дураараа үрдэг байсан аж. Энэ бүгдийг нь олж мэдсэн агентлаг нь менежер залууг халсан аж. Ийнхүү ажилгүй болсон менежер залуу санхүүгийн хямралд орж, олон нийтийн газраар хоног төрүүлж, эцэст нь Сон Хе-Гёг сүрдүүлж мөнгө олох санаа толгойд нь орж иржээ.

(Visited 40 times, 1 visits today)