Унгар улсад халдвар авсан жирэмсэн Монгол эмэгтэй нас барж, хүүхэд нь инкубаторт бойжиж байна….

Унгар улсад коронавирусийн халдвар авсан жирэмсэн эмэгтэй нас барж, хэвлийд байсан нялх хүүхэд нь инкубаторт бойжиж байна. Энэ талаар Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хаягтаа бичжээ.

Тэрээр “Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гэж хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдэж нас барлаа. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн бичсэн байна. 

(Visited 20 times, 1 visits today)