ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ М.Анхцэцэг Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

“Ташкент-2021” хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн тэмцээн хэдхэн хоромын өмнө өндөрлөсөн билээ.

Энэ жинд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт олон улсын хэмжээний мастер Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртэж, олимпын эрх авахад ойртжээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 кг-аар тэргүүлсэн байна. 

Эх сурвалж: Монголын Үндэсний олимпын хороо 

(Visited 8 times, 1 visits today)