Говь-Алтай аймгийн ОБГ-ын дарга З.Баттулга дадлагын оюутнуудаа зодож танхайрчээ

Монгол Улсын хэмжээнд 12 хоногийн хатуу хөл хорио тогтоож, бүх нийтээрээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин биелүүлж, УОК-ын гаргасан дүрэм журмыг ягштал мөрдөж буй. Гэтэл дээрх дүрэм журмыг үл тоосон зарим эрхтэн дархтнуудын “ачаар” халдвар голомтлон гарсаар байгаа юм.

Улсын хэмжээнд 30.483 хүн өвчилж, нас баралт 82 болж бүртгэгдээд байна. Энэ цаг мөчид Монгол Улсын бараг бүх аймагт тохиолдлууд бүртгэгдэж, зөвхөн Говь-Алтай аймаг л ногоон бүс хэмээн аймгийн Засаг дарга, шуурхай штабынхан хөөрцөглөн зарлаж байсан цаг саяхан. Гэтэл Аймгийг онцгой комиссынхан байнга хуралдаж тухай бүр шийдвэр гаргаж золтой л Ардчилсан нам засаглаж байгаа тулдаа “Ногоон бүс” болоод байна гэх нь холгүй байв. Энэ нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, олон хүн “Өвчин намаар ялгаварлахгүй дарга нараа” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан.

Хамгийн ноцтой нь Аймгийн онцгой комисс нь УОК-оос гаргасан дүрэм журмыг огт дагаж мөрдөөгүй төдийгүй сэжигтэй тохиолдлууд буюу албан тушаалтнуудаа тусгаарлаагүй нь эрсдэл дагуулж өвчинг хэдэн арваар нь гарах нөхцөл болжээ.

Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 09-нд УБ-аас ирсэн түргэний эмчийг журмаараа бол 14 хоног тусгаарлах байсан. Гэтэл аймгийн дарга нар огт тусгаарлаагүйгээс уг эмч 16-17 хоног ажил үүргээ гүйцэтгэсэн байгаа юм. Энэ хугацаанд онцгой комисс НОГООН БҮС хэмээн цээжээ дэлдэж байх халдвар өргөн хэмжээнд тархсан байх магадлалтай. Учир нь нэгдүгээр хавьтал нь л гэхэд 100 гарч, дам хавьтлын тоогоо ч гаргаж чадахгүй байгаа тул халдварын голомтын эх уурхайг тогтоож чадахгүй хүнд байдалд байгаа гэнэ.

Одоогоор 13 хүнээс илэрсэн байгаа бөгөөд тэдгээр нь бүгд нөлөө бүхий албан тушаалтнууд гэнэ. Тэдгээрийн ойрын хавьтал болох 400 гаруй хүнээс яаран шинжилгээ авчээ.

Үүгээр ч зогсохгүй шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн шинжилгээг 25 мянган төгрөгөөр авч байгаа гэнэ. Голомтын тухайд хоёр ч голомт байх магадлалтай гэж үзэж буй. АОК-ын зүгээс голомтыг тогтоосон гэсэн боловч тухайн эмч товчооны цаанаас өвчтнөө буулгаад буцсан гэж мэдэгдсэн байна.

Цар тахлын хажуугаар Аймгийн ЗДТГ-аас өрхийн эмнэлгүүдээр шалгалт хийж, гэнэт л ажил шалгаж халж, солино хэмээн зандарч буруугаа бусад руугаа чихихээр оролдож яваа гэнэ. Аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат тэргүүтэй нөхдүүд төрийг хувийн компани шигээ г удирдаж Говь-Алтай аймгийг эрсдэлд оруулсан байж болзошгүй байна. Энэ мэт Аймгийн онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, мэргэжлийн хяналт гээд төрийн хариуцлагатай газруудаас нь ковид хамгийн түрүүн илэрсэн нь АОК-ын хариуцлагагүй дарга нарын балаг гэж болно.

Мөн нэгэн ноцтой баримт дэлгэгдэж байна. Аймгийнхаа хүн ардыг аюулт тахлаас хамгаалах үүрэгтэй Аймгийн онцгой байдлын газрын дарга З.Баттулга нь Онцгой байдлын хэлтэст дадлага хийж байсан оюутнуудыг зодож танхайрсны дунд эмэгтэй хүн ч байгаа гэнэ.

(Visited 269 times, 1 visits today)