Алтанбулаг-Хиагт, Замын-Үүд-Эрээн автозамын боомтоор вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг нэвтрүүлэхийг УОК-т зөвшөөрчээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа.

Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна.  

Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 5 дугаар сарын 10-наас ажиллуулахаар боллоо

Цагааннуур, Боршоо боомт хуваарийн дагуу ажиллаж бүх төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлнэ.

Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс олон улсын ачааны галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллуулахаар боллоо. 

Дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх талаар ОХУ, БНХАУ-тай тохиролцон, Алтанбулаг-Хиагт, Замын-Үүд-Эрээн автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттай нээх, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийг эхний ээлжинд хил нэвтрүүлэхийг Улсын онцгой комисст зөвшөөрөв.

Мөн зайлшгүй шаардлагаар хил нэвтрэх иргэдийн асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байхыг даалгажээ.

(Visited 24 times, 1 visits today)