Долоо хоногийн хугацаанд COVID-19-ийн нас баралт 43-аар нэмэгдэж, 247 болов

Коронавируст халдварын шалтгаант нас баралт наймаар нэмэгдлээ.

Нас барсан хүмүүсийн тухайд 9-25 хоногийн өмнө халдвартай нь батлагдсан 24-92 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 24 настай эмэгтэй,
  • Тавдугаар сарын 4-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 5-нд онош нь батлагдсан 60 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй,
  • Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан 92 настай эмэгтэй,
  • Тавдугаар сарын 11-нд онош нь батлагдсан 83 настай эмэгтэй болон 81 настай эрэгтэй нар Улаанбаатар хотын голомтоос халдвар аваад эмнэлэгт эмчлүүлж байхдаа уг өвчний хүндрэлийн улмаас эндлээ.

Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо 247 боллоо. Үүнээс 235 хүнийг уг өвчний нэн хүндрэлээр эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 12 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр манай улсад цар тахлын улмаас эхний нас баралт бүртгэгдэж байв.

Халдварын тохиолдол сүүлийн саруудад эрс нэмэгдсэнээс хойш уг өвчний хүндрэлээр эндэх хүний тоо одоог хүртэл буурахгүй байсаар байна.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд л гэхэд 43 хүн коронавируст халдварын хүндрэлээр нас баржээ.

Иймд хэдийгээр манай улсад дархлаажуулалт эрчимтэй байгаа ч иргэдийг тайвшралгүй халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг сануулж байна.

(Visited 13 times, 1 visits today)