Монголын чөлөөт бөхийн холбоо олимпын багаа зарлалаа

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болох билээ. 

Тэгвэл өнөөдөр Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал Спортын төв ордонд болж, “Токио-2020” олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонголоо. 

Тус хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдсэн байна. 

“КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон аж. 

Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:

Эрэгтэйчүүдийн

  • 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
  • 65 кг: Төмөр-Очирын Тулга
  • 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн

  • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг: Бат-Очирын Болортуяа
  • 57 кг: Болдсайханы Хонгорзул
  • 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
  • 68 кг: Соронзонболын Батцэцэг
  • 76 кг: Очирбатын Бурмаа нар оролцоно. 

Эх сурвалж: Монголын Үндэсний олимпын хороо

(Visited 7 times, 1 visits today)