Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 320 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад орлоо

Орчин цагийн боловсролын байгууллагын 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Анхны сургуулиудын нэг нь Хөвсгөл аймгийн нэгдүгээр 10 жил буюу Дэлгэрмөрөн цогцолбор юм. 1923 онд байгуулагдсан тус сургууль хоёр жилийн дараа 100 жилийн ойтойгоо золгоно.

Энэ сургуульд өнөөдөр 2,800 гаруй хүүхэд суралцаж, 150 орчим багш ажилтан ажиллаж байгаа юм. 2018 онд Мөрөн хотод 320 хүүхдийн суудалтай бага сургууль барих 3.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе таарсан ч гүйцэтгэгч компани хариуцлагатай ажилласнаар өнөөдөр тус сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгч байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ бага сургуулийн нээлтэд оролцлоо.

Эх сурвалж: БШУЯ

(Visited 5 times, 1 visits today)