Барилгын 6 дугаар давхраас цогцос олджээ

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Орхон” худалдааны төвийн замын урд баригдаж байгаа барилгын 6 дугаар давхраас цогцос буулгахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага зургадугаар сарын 18-ны өдрийн 12:57 цагт хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22 км замыг туулан 13:04 цагт очсон байна. Улмаар тус барилгын 6 дугаар давхраас 24 настай эрэгтэй Д олсоор боймлогдсон байдалтай нас барсан байсныг 36 минут ажиллан буулгаж, тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

(Visited 195 times, 1 visits today)