Увс аймагт нийтийг хамарсан арга хэмжээг 14 хоног хязгаарлав

Увс аймаг хөдөлгөөний хязгаарлалтыг зургадугаар сарын 3 болтол үргэлжлүүлнэ

Коронавируст халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Увс аймагт хэрэгжүүлж буй хязгаарлалт, зохион байгуулалтын дэглэмд өнөөдрөөс эхлэн зарим өөрчлөлтийг оруулахаар болжээ.

Тодруулбал, есдүгээр сарын 13-н буюу өнөөдрөөс есдүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, цайны газар, кофе шопыг хүргэлт хийхийг зөвшөөрөн, заалаар үйлчлэхийг нь хориглолоо.

Мөн баар, караоке, спорт заал, соёл урлагийн арга хэмжээ, урлаг, спортын дугуйлан, хурим найр, хүлээн авалт, үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга, нийтийг хамарсан бусад арга хэмжээг тус тус хязгаарлав.

Дээрх хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагаас бусад төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын цагийг 09:00-17:00 цаг болгох, 0-10 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн эхийг ажлын зургаан цагаар ажиллуулахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус зөвшөөрчээ.

Түүнчлэн

  • хүнс, барааны зах, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00-17:00 цаг,
  • супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00-20:00 цаг хүртэл ажиллуулж,
  • архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15:00 цагаас хойш хязгаарласан шийдвэрээ хэвээр үлдээсэн байна.
(Visited 6 times, 1 visits today)