ДЭМБ:Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг 2021 оноос эхлэх боломжгүй

Коронавирусийн эсрэг вакцины туршилтын үр дүн сайн байгаа ч вакцинжуулалтыг 2021 оноос өмнө эхлүүлж амжихгүй гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлжээ.

Тодруулбал, ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийг хариуцсан захирал Майкл Райан “Бодит байдал дээр вакцинжуулах ажлыг ирэх жилээс  эхлүүлэх төлөвтэй байна. Мөн зарим бүтээгдэхүүнүүдийн туршилтын ажиллагаа гурав дахь шатандаа орж, хүмүүс дээр хийж буй туршилт үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ вакцины үр нөлөөг сайжруулж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Энэ ажилд хугацаа орно” гэжээ.

Тэрээр хүн бүрийг орлогын түвшнээс нь үл хамааран вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй гэдгийг ч мөн онцолсон байна. 

Эх сурвалж: ТАСС

(Visited 14 times, 1 visits today)