Хар арьст залууг хөнөөсөн цагдаад мөнгөн торгууль ногдуулжээ

Хар арьст залууг хөнөөсөн Минессота мужийн цагдаа Дерек Чаувинд мөнгөн торгууль төлөх шийтгэл өгчээ.

Ноён Чаувин болон түүний эхнэрийн орлогын ерөнхий эх үүсвэр нь батлагдаагүй ба  Минессотагийн цагдаагийн албанд 38.000 доллар төлөх шаардлагатай тулгарсан байна.

Тэрбээр Жорж Флойдын хүзүүн дээр есөн минутын турш өвдөглөсөн бөгөөд энэ нь түүний үхлийн шалтгаан болсон билээ. Энэхүү үйл явдал нь дэлхий даяар тэмцэл үүсэхэд нөлөөлж, цагдаагийн газрын дэд бүтцийг өөрчлөхийг шаардсан том үйл явдал болсон.

Ноён Чаувин одоо ажлаасаа халагдсан байгаа бөгөөд хоёрдугаар зэргийн аллага үйлдсэн хэрэгтэн болсон. Мөн түүний хамтаар гурван цагдаа халагдсан бөгөөд аллага хамтран үйлдсэн гэж тодорхойлогдсон юм.

Ноён Чаувин болон түүний эхнэр нарыг орлогоо дутуу мэдээлсэн гэж мөн шүүхээс дуудаад байгаа бөгөөд тэднийг 2014-2019 оны хооронд хамтарсан орлогоо 464,433 доллараар дутуу мэдээлсэн гэж буруутгаж байгаа юм. Үүнд ноён Чаувин ажлын бус цагаар аюулгүй байдлын ажил хийж, ресторанд амралтын өдрүүдээр ажилласан зэрэг илүү цагийн ажлууд нь багтаж байна.

Прокурор Имран Али Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа мөрдөн байцаалт үргэлжилвэл торгуулийн хэмжээ нэмэгдэж магадгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

(Visited 16 times, 1 visits today)