Шинж тэмдэггүй өвдсөн хүн 70 гаруй хүнд коронавирус тараажээ

Испанид 61 мянган хүнийг оролцуулж хийсэн судалгаагаар коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дархлаа хэдхэн долоо хоногийн дараа буурч байгааг тогтоожээ. Судлаачид халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ.

БНХАУ-ын  Хелионжанг аймагт гаднын  улсад аялаад ирэхдээ коронавирусний  шинж тэмдэггүй хэлбэрээр өвдсөн хүн 70 гаруй хүнд халдварыг тарааж, өвчин голомтлон тархсан болохыг судалгаагаар илрүүлжээ.

Их Британийн судлаачид амны хөндийн эрүүл ахуйг сайн сахих нь “Ковид-19”-ийн халдварын эрсдэлийг бууруулна гэж үзжээ. Учир нь амны хөндийд байх олон төрлийн бичил биет нь зүрх судас, даралт ихсэх, сахарын өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд улмаар “Ковид-19”-ийн үед эдгээр өвчний эрсдэл нэмэгдсэнээр өвчтөн коронавируст халдвараар хүндээр өвдөх эрсдэлийг бий болгоно гэжээ.

Эх сурвалж:Zindaa.mn

(Visited 1,283 times, 1 visits today)