АНУ-д нийт халдварын тоо 8,8 саяд хүрчээ

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “ДЭМБ-ын мэдээлснээр, сүүлийн 24 цагийн дотор АНУ-д 59800 шинэ, Бразилд 69 мянга, Энэтхэгт 48500 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ. Америкт халдварын нийт тоо 8.8 сая, Европт 3.2 сая, Африкт 0.7 сая, Номхон далайн баруун бүсэд 0.2 сая-д хүрчээ. Японд 1264 шинэ тохиолдол илэрснээс 448 нь Канто бүсэд үүнээс 200 гаруй нь Токиод бүртгэгджээ. Австралид 318 шинэ халдвар илэрснээс 295 нь Викториа мужид бүртгэгджээ. Тус улсад нийт халдварын тохиолдол 15582 болж, 176 хүн энджээ. БНСУ-д 18 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 11 нь зөөвөрлөгдсөн байна. БНХАУ-ын эх газарт 105 шинэ тохиолдол илэрснээс 102 нь дотоодын халдвар байна. Шинжаан Уйгуурт нийт 418 тохиолдол батлагдаад байна” гэлээ.

(Visited 6 times, 1 visits today)