Энэтхэгт архийг гар ариутгагчаар орлуулан уусан 10 хүн нас баржээ

Энэтхэгийн Андра Прадеш мужийн нэгэн тосгонд спиртийн найрлагатай гар ариутгагч уусны улмаас 10 орчим хүн нас барсан байна.

Тодруулбал, Хөл хорионы улмаас архи, согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүрүүд хаагдсаны улмаас архинаас хамааралтай болсон иргэд спиртийн найрлага бүхий гар ариутгагчийг ус болон ундаатай хольж уух тохиолдол ихээр гарах болжээ.

Иймээс тус улсын Засгийн газар эдийн засгийн уналт гүнзгийрэхээс сэргийлэх үүднээс хөл хориог цуцалж, бизнесүүдийг нээгээд байна. Гэхдээ халдвар өндөртэй байгаа зарим бүс нутагт хөл хорионы хатуу дэг журам мөрдөгдсөн хэвээр байна.

(Visited 16 times, 1 visits today)