Хүн төрөлхтөн Ангараг дээрх чимээг анх удаа сонсоно

Ангараг гараг дээрх амьдралын ул мөрийг судлах хайгуулч “Perseverance” робот долоон сарын аяллаа эхлүүлж долоодугаар сарын 31-нд дэлхийг орхисон. Тэгвэл хүн төрөлхтөн хайгуулчийн ачаар анх удаа Ангараг дээрх чимээг сонсох юм.

2021 оны хоёрдугаар сард улаан гараг дээр газардах “Perseverance”-д дуу чимээ хураах микрофон суурилуулжээ. Микрофон нь хайгуулчийн буух, газардах, явах үеийн чимээг бичих ба дуу хураах гол хэсэг нь хайгуулчийн их биед байрлах аж. 

Микрофон нь роботод чихний үүрэг гүйцэтгэх ба салхи, шорооны шуугианыг сонсож дараа дараагийн хайгуулч робот газардах үед туршлага болох юм.

Хайгуулч буух үеийн доргилтоос болж микрофон богино хугацаанд ашиглагдаж магадгүй. Хэрэв газардах үеийн доргилтод тэсэж чадвал хайгуулчийн мотор, дугуйн өнхрөх чимээг бичих боломжтой аж.

Ийнхүү Ангарагийн чимээг бичиж авах нь сансар судлалын хувьд маш том дэвшил бөгөөд илүү их мэдээлэл олж авах боломжийг өгнө гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж:GoGo.mn

(Visited 15 times, 1 visits today)