Бейрут хотод том хэмжээний үйлдвэрлэлийн осол болж 78 хүн нас баржээ

Ливан улсын нийслэл Бейрут хотод том хэмжээний үйлдвэрлэлийн осол болж нийт 78 хүн нас барж, дөрвөн мянга гаруй хүн гэмтэл бэртэл авчээ. 

Дэлбэрэлтийн хүч 3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй дүйцэхүйц их хэмжээний хохирол учруулсан гэж шинжээчид үзсэн ба АНУ, Герман зэрэг улс орны тэргүүүүд олон хүний амь нас үрэгдсэн явдалд эмгэнэл илэрхийлээд учирсан хохирлыг арилгахад туслалцаа үзүүлэхээ илэрхийлээд байна.

Тус улсад дэлбэрэлтэд өртөж амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэхээр 3 хоногийн гашуудал зарлана гэж Ливаны Ерөнхийлөгч Аоэн мэдэгдлээ.

(Visited 19 times, 1 visits today)