Коронавирусийн эсрэг вакциныг согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд тарьж болохгүй

Ирэх есдүгээр сараас ОХУ коронавирусийн вакцины тарилгад бүх хүнээ хамруулахаар төлөвлөж байгаа. Бүх хүнийг хамруулах ёстой, зарим нэг тохиолдолд вакцин хийж болохгүй хүмүүс байж болохыг Анагаахын шинжлэх ухааны доктор, дархлаа судлаач эмч Владислав Жемчугов Sputnik радиод өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

Тэрбээр, “Вакциныг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд хүсээгүй хүнд хийхгүй. Коронавирусийн вакцин нь онцгой зүйлгүй бусад вакцины адил учраас вакцин тарьж болохгүй заалттай зарим тохиолдол байж болно. Тухайлбал, 37 хэмээс дээш халуурч байгаа хүнд вакцин тарихгүй. Сүүлийн 12 цагийн дотор согтууруулах ундаа хэрэглэсэн бол мөн вакцин хийхгүй. Бага хэмтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч вакцин тарьж болохгүй.

Учир нь бие дэх согтууруулах ундаа нь вакцинтай харшилдан, тухайн хүний бие организмд сөргөөр нөлөөлөх аюултай. Согтууруулах ундааг тухайн хүний элэг хэр хурдан шүүхээс хамаарах ч вакцин тариулахаас 24 цагийн өмнө согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй” хэмээн анхааруулжээ.

Вакцин хийлгэхдээ уг вакциныг зөв хадгалсан, мөн хугацаа нь дууссан эсэхийг заавал шалгах ёстойг тэр бас сануулсан байна. 

(Visited 15 times, 1 visits today)