ОХУ-д нэг сая хүн коронавирусийн халдвар авчээ

Манай хойд хөрш, ОХУ-д нэг өдөрт 4,729 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо нэг саяд хүрлээ. Харин дэлхий даяар нэг өдөрт 257,737 шинэ тохиолдол илэрч нийт халдвартай нь батлагдсан 25,8 сая тохиолдол болжээ.

Нийт 18,1 сая хүн эдгэрч, 860 мянган хүн нас барсан ба 6,8 сая хүн эмчлэгдэж байна. Дэлхийн 26 оронд дахин мянгаас олон халдварын тохиолдол илэрч, 10 оронд зуугаас олон хүн нас барлаа.

(Visited 17 times, 1 visits today)