ЭМЯ: Энэтхэгт сүүлийн гурван долоо хоногийн дотор өвчлөл ХОЁР САЯ-аар нэмэгджээ

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 25 сая 480 мянган хүн өвчилж, 861 мянган хүн эндсэн бол 18 сая гаруй хүн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 208 мянган хүн коронавирусийн халдвар шинээр авсан бол гурван мянга гаруй хүн нас барсан ба өмнөх өдрийхөөс буурсан үзүүлэлттэй байна. Одоогоор дэлхий нийтийн анхаарлын төвд Энэтхэг улс орж байгаа ба сүүлийн зургаан сарын турш нийт НЭГ САЯ хүн халдвар авсан байсан бол сүүлийн гурван долоо хоногт өвчлөл ХОЁР САЯ-аар нэмэгдэж, нийт ГУРВАН САЯ тохиолдол бүртгэгджээ.

Харин манай улсын хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 4729 хүн шинээр халдвар авсан бол 123 хүн эндсэн бол урд хөрш БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 20 тохиолдол бүртгэдсэн байна.

Нэг хэсэг халдварын голомт болоод байсан Япон улсын хувьд сүүлийн 24 цагийн дотор 633 тохиолдол бүртгэгдсэн бол 13 хүн эндсэн байна. Тиймээс тус улсын Засгийн Газраас вирус илрүүлэх шинжилгээний чадамжийг нэмэгдүүлж, өдөрт 200 мянган хүнээс шинжилгээ авах чадамжтай болжээ.

(Visited 4 times, 1 visits today)